ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН
КАТЕРИНГИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ
МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ
20 жил хуримтлагдсан know-how
Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо
Дэлхийн Стандарт ISO:220000
Катерингийн цогц үйлчилгээ
2008 оноос эхлэн Монгол оронд эрдэс баялагийн хайгуул, олборлолт хийж буй уул уурхайн компаниуд, барилгын компаниудын урт богино хугацаагаар ажиллах кэмпүүдэд байрлах ажилчдыг хооллох, орон байраар хангах, угаалга, цэвэрлэгээ, үйлчилгээг хийх зэрэг амьдрахад шаардлагатай үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг бүрдүүлэн ажиллаж байна.
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр
Катерингийн үйлчилгээг дэмжих, үйлчилгээний өөрийн өртгийг бууруулах зорилгоор анх 2010 онд байгуулагдсан ба өнөөгийн байдлаар төрөл бүрийн ангилсан мах, хиам, нөөшилсөн мах, банш үйлдвэрлэх хүчин чадал бүхий 1800 м2 үйлдвэрлэлийн талбайтай, 6000 м2 эзэмшлийн газартай орчин үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэр болтлоо өргөжсөн юм.
Бидний тухай
“Монгол Маркет” ХХК нь 1998 онд худалдаа, нийтийн хоолны үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар мах, махан бүтээгдхүүний үйлдвэрлэл, хүнсний хангамж, катеринг, рестораны үйлчилгээ, хүнсний ба нарийн ногооны бөөний болон жижиглэнгийн худалдаа, ачаа тээвэр болон тоног төхөөрөмжийн импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.