About
MongolMarket LLC
Бидний тухай
1998 оноос хойш Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын стандартад хувь нэмэр оруулан ажиллаж байна
Манай компани нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбар бүрт өндөр түвшинд бэлтгэгдсэн удирдлагын болон мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй болж чадсан ба ажлын стандартыг дээд зэргээр баримтлан ажиллахыг урьтал болгодог
Манай компаний охин компани болох ММ-Хүнс мах ангилан боловсруулах үйлдвэрээс гарч байгаа хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр уул уурхайн компаниудын ажилчдын хоол хүнсийг хангахаас гадна захиалгаар гадаадын болон дотоодын харилцагч нарт худалдааж байна:
Монгол Маркет ХХК нь Монгол улсын катеринг үйлчилгээний анхдагч байгууллагуудын нэг бөгөөд цаашид ч Монгол улсын хэмжээнд тэргүүлэгч компани байж, улс эх орныхоо ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарт өөрийн өрсөлдөх чадварыг дээд зэргээр хөгжүүлэн, хэрэглэгч, харилцагч нартаа өндөр чанартай бараа, бүтээгдэхүүнийг ханган нийлүүлж салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахад оршино.
Манай компаний үйл ажиллагааны цар хүрээ, ололт амжилт нь хөдөлмөрч, чадварлаг сайн бэлтгэгдсэн мэргэжилтэн, ажилтан ажилчдын маань хичээнгүй хөдөлмөр зүтгэл төдийгүй хэрэглэгч харилцагч нарын маань итгэлээс бүрддэг.
БИДНИЙ АМЖИЛТУУД
2010 онд Татварын Ерөнхий газраас гаргадаг шилдэг татвар төлөгч байгууллагуудаас 125 дугаар байрт орж, “Хүчирхэг монголын төлөө” хүндэтгэлийн номонд компаний танилцуулгаа хэвлүүлсэн.Нийгмийн даатгалын ерөнхий газраас сүүлийн 3 жилд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас нөхөн төлбөр гаргуулаагүй, сүүлийн 5 жил ажилгүйдлын даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулдаг байгууллагаар шалгарсан.Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг ТОП-150 аж ахуй нэгж шалгаруулалтанд оролцож 2012 оны ТОП-150 аж ахуй нэгжийн нэгээр шалгарсан.