top of page

АЮУЛГҮЙ ХҮНС

БИДНИЙ БАТАЛГАА

ММ-ХҮНС 

Мах ангилан боловсруулах үйлдвэр нь 2010 онд байгууллагын үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай мах, махан бүтээгдхүүнийг бэлтгэн нийлүүлэх зорилгоор байгуулагдсан. Улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн бууз, банш, хиамны цех болон  мах хадгалах зоорьтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүнсний Аюулгүй байдлын тогтолцоо

Untitled-1.png

1

HACCP

2

ISO:22000

3

Halal 

Үйлдвэрлэлийн чилглэлүүд

IMG_7766.jpg

Хиамны цех

Дижитал удирдлага бүхий сүүлийн үеийн шарах, утах, жигнэх боломж бүхий камер, грамын нарийвчлал бүхийн шахуурга, автомат чимхэгч зэрэг сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжүүдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хиам, зайдас хадгалах зориулал бүхий хөргүүрийн системтэй агуулахыг давхар байгуулсан. Хиамыг гахайн өөх, үхэр, гахай, хонь, ямааны махаар, Зайдсыг үхэр, гахай, хонины махаар хийж зах зээлд нийлүүлдэг.

IMG_7789.jpg

Буузны цех

Буузыг уламжлалт технологийн дагуу гар аргаар үйлдвэрлэж, гүн хөлдөөх камерт бүтээгдэхүүнийг богино хугацаанд хөлдөөж, амт, чанарыг алдагдуулахгүйгээр савладаг. Харилцагч байгууллагуудын захиалгын дагуу 0,9 кг -10 кг хүртэл хэмжээтэй савлаж, нэг ширхэг буузыг 40-60 г –аар чимхэн тусгай зориулалтын авто машинаар хүргэж үйлчилдэг.

IMG_7810.jpg

Баншны цех

Өдөрт 2 тонн банш үйлдвэрлэх хүчин чадалтай Итали улсын бүрэн автомат машинаар банш үйлдвэрлэж эхэлсэн. Гахай, үхрийн махтай баншийг гурван төрлийн буюу саран, том жижиг хэмжээтэй орос хэлбэртэй болон гараар чимхэж байна. Баншны машины гол давуу тал нь хөлдүү махаар үйлдвэрлэл явуулж махны чанар, шим шүүслэг байдлыг алдагдүүлахгүй үйлдвэрлэдэгт оршино. 

IMG_7667.jpg

Мах боловсруулах цех

Хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагын дагуу үхэр, хонь, ямаа, гахайн ангилсан мах, хөрөөдсөн хавирга, нуруу, шаант зэргийг бэлтгэн нийлүүлдэг. Мөн ресторан, катерингийн үйлчилгээндээ хэрэглэгдэх мах, бэлдцээр хангадаг. Цехээс дараах нэр төрлийн бүтээгдэхүүнийг бэлтгэдэг

IMG_7805.jpg

Мах, махан бүтээгдэхүүний зоорь

500 тонн мах махан бүтээгдэхүүний зоорь байгуулсагдсан. Тусгай зориулалтын хөлдөөх камерт махыг хурдан хугацаанд хөлдөөж, зооринд хадгалдаг. Германы Bitzer брэндийн олон улсын ISO-9001 стандартад нийцсэн хөргүүрийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Холбоо Барих

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар Хот, Баянгол дүүрэг, Баруун үйлдвэрийн бүс, Эрчим хүчний гудамж, Монголмаркет ХХК

Мэдээлэл

+976-75958910

info@mongolmarket.mn

ֿPlease fill out the form:

Thanks for submitting!

© 2035 by Doyle Cattle Farm. Powered and secured by Wix

bottom of page